Онцгой Байдлын Ерөнхий газар

  • Үсгийн хэмжээ томруулах
  • Үндсэн үсгийн хэмжээ
  • Үсгийн хэмжээ багасгах

“Аврагч” биеийн тамир спорт хорооны барилгын шавыг тавилаа

Хэвлэх PDF

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, спортын хорооны барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг бэхжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн ажлын нэг үргэлжлэл нь “Аврагч” биеийн тамир, спортын хорооны барилгын шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа энэ үйл ажиллагаа болж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 14, Даваа гариг, 17:18 Дэлгэрэнгүй...
 

Дархан-Уул аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион явууллаа

Хэвлэх PDF

Монгол Улсын Шадар сайд, Дархан-Уул аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд заасны дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2010 оны 05 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд “Гамшгийн хор уршгийг арилгах үеийн орон нутгийн төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, Онцгой байдлын газар, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллагын харилцан ажиллагаа” сэдвээр астрономийн 48, оперативын 120 цагийн багтаамжтай, 3 үе шаттайгаар зохион байгууллаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 03, Пүрэв гариг, 13:10 Дэлгэрэнгүй...
 

Онцгой байдлын алба засвар үйлчилгээний төвтэй боллоо

Хэвлэх PDF

Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулах, орчин үеийн иж бүрэн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон машин, техникийг богино хугацаанд засварлах үүрэг бүхий “Засвар үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

IMG_0064_ok

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 10, Даваа гариг, 16:08 Дэлгэрэнгүй...
 

“Мөрдэстэй хатан” Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан болов

Хэвлэх PDF

Зэвсэгт хүчний жанжин штаб, “Бэр цэцэг” холбооноос хамтран зохион байгуулсан “Мөрдөстэй хатад” реалити шоунд Онцгой байдлын ерөнхий газар, Дотоодын цэрэг, Цагдаагийн ерөнхий газар, ЗХЖШ, ХХЕГ, ШШГЕГ-ыг төлөөлсөн бүсгүйчүүд авьяас, мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхийн зэрэгцээ байгууллага бүрийнхээ үйл ажиллагаа, онцлогийг сурталчлан оролцсон юм.

IMG_0158_ok IMG_0172_ok

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 10, Даваа гариг, 16:12 Дэлгэрэнгүй...
 

Газар хөдлөлтийн чиглэлээр олон улсын дасгал сургуульд оролцлоо

Хэвлэх PDF

АНУ-ын Аляск мужийн Анкораж хотноо 2010 оны 4 дүгээр сарын 26-наас 5 дугаар сарын 1-ний хооронд газар хөдлөлтийн чиглэлээр зохион байгуулагдсан дасгал сургуульд Аляскын Үндэсний гвардын адъютант генерал, армийн хошууч генерал Т.Каткусын урилгаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 05, Лхагва гариг, 16:36 Дэлгэрэнгүй...
 


Хуудас 3 -с 14

Хэрэгцээт холбоосууд

president.mn
Монгол улсын Ерөнхийлөгчийн вэб сайт
pmis.gov.mn
Төрийн байгууллагуудын вэб сайтуудыг энэ хуудаснаас олж үзэх боломжтой.
owc.org.mn
Монгол улсын төрийн бус байгууллагуудын онлайн мэдээллийн сүлжээ
parl.gov.mn
Монгол улсын Их хурлын вэб сайт
legalinfo.mn
Монгол Улсын Хууль, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

Санал асуулга

Та Онцгой байдлын албанд ажилладаг уу?
 

Холбогдсон

Манайд 4 зочид онлайн
021.jpg