Онцгой Байдлын Ерөнхий газар

  • Үсгийн хэмжээ томруулах
  • Үндсэн үсгийн хэмжээ
  • Үсгийн хэмжээ багасгах

Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулав

Хэвлэх PDF

            Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин төлөөлөгчийн газрын хүсэлтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажиллагсад, тэдний гэр бүлийнхэнд зориулан Онцгой байдлын ерөнхий газраас 2010 оны 2 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд “Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгуулав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 05, Баасан гариг, 16:12 Дэлгэрэнгүй...
 

“Малчин түмэндээ туслацгаая” тусламжийн цувааг үдлээ

Хэвлэх PDF

Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл, Завхан, Төв зэрэг аймгууд руу 150 автомашин буюу 200 тэвш ачаа ачсан тусламжийн цуваа замд гарлаа. 

112_019ok

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 03, Лхагва гариг, 10:47 Дэлгэрэнгүй...
 

БНХАУ-ын Засгийн газраас 10 сая юанийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Хэвлэх PDF

Монгол Улсад нүүрлээд буй зудын гамшгийг даван туулахад зориулж БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 10 сая юанийн буцалтгүй тусламжийг өнөөдөр олголоо.

Энэхүү тусламжийн барааг БНХАУ-ын Агаарын цэргийн зургаан тусгай онгоцоор Улаанбаатарт ирүүлсэн юм.

112_017ok

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 03, Лхагва гариг, 11:01 Дэлгэрэнгүй...
 

Оросын Төмөр замчид малчдад тусламжийн цуваа илгээв

Хэвлэх PDF

Оросын Төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн хамт олны илгээсэн  35 вагоноос бүрдсэн тусламжийн цувааг Монголын Засгийн газар өнөөдөр хүлээн авлаа.  

Оросын Төмөр замчдын илгээсэн тусламжийн цуваа нь 20 чингэлэг өвс, 10 чингэлэг сүрэл, 1 чингэлэг холимог тэжээл, 2 чингэлэг шатах, тослох материал, 2 чингэлэг дулаан хувцас, эм, тариа, халдваргүйжүүлэх

бодис зэргээс бүрджээ. 

112_042ok

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 03, Лхагва гариг, 10:43 Дэлгэрэнгүй...
 

ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЬЕ

Хэвлэх PDF

Монголчууд бид “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэсэн сургаалтай ард түмэн.

Монгол орны нийт нутгийг хамарсан их хүйтрэл, цас  зуд, отор нүүдлийн улмаас мал их хэмжээгээр хорогдож, малчид туйлдан зутарч, эрүүл мэнд, амьжиргааны нөхцөл байдал нь хүндрэн, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө мөхөсдөж байна.

Иймд ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллага, Монгол Улс дахь Олон улсын байгууллагуудад хандан малчин түмэндээ туслах уриалгыг Улсын Онцгой комиссоос гаргасан билээ.

Байгалийн хүнд нөхцөлд байгаа малчин түмэндээ цаг зуурын энэ хүнд бэрхшээлийг даван туулахад сэтгэл санааны болон эд материалын  дэмжлэг үзүүлж байгаа сайн санаат олон арван төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хамт олон, иргэддээ талархлаа илэрхийлье.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 8 -с 14

Хэрэгцээт холбоосууд

president.mn
Монгол улсын Ерөнхийлөгчийн вэб сайт
pmis.gov.mn
Төрийн байгууллагуудын вэб сайтуудыг энэ хуудаснаас олж үзэх боломжтой.
owc.org.mn
Монгол улсын төрийн бус байгууллагуудын онлайн мэдээллийн сүлжээ
parl.gov.mn
Монгол улсын Их хурлын вэб сайт
legalinfo.mn
Монгол Улсын Хууль, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

Санал асуулга

Та Онцгой байдлын албанд ажилладаг уу?
 

Холбогдсон

Манайд 5 зочид онлайн
5.jpg