Онцгой Байдлын Ерөнхий газар

  • Үсгийн хэмжээ томруулах
  • Үндсэн үсгийн хэмжээ
  • Үсгийн хэмжээ багасгах

Өвөлжилт хүндрэлтэй байгаа аймгуудын хүн амын эрүүл мэнд ямар байна вэ

Хэвлэх PDF

Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан аймаг, сумдад отрын штаб байгуулан ажиллуулж, малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэх ажил зохион байгуулж байна. Өвөлжилт хүндрэлтэй байгаа 12 аймгийн 19681 өрхөд 57102 хүн амьдарч байна. Үүнээс, хүүхэд – 6701, жирэмсэн эх – 692, өндөр настан – 2669, архаг суурь өвчтэй – 3459 байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 22, Баасан гариг, 11:53 Дэлгэрэнгүй...
 

Өвөлжилтийн нөхцөл байдлын тухай танилцуулга

Хэвлэх PDF

2010 оны 1дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар  6 аймгийн 48 сум зудын байдалд,   13 аймгийн 88 сум хүндэрсэн, 16 аймгийн 105 сум хүндэрч болзошгүй, 14  аймаг, нийслэлийн 89 сум 5 тосгон, 9 дүүрэг  өвөлжилт хэвийн, мал хорогдол 1071121 / бод 108903, бог 862760/ толгой  байгаагийн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Увс,  Ховд, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгуудад нийт хорогдсон малын 96,6 %-ийг эзэлж байна.

Дэлгэрэнгүй...
 

Та томуугийн цартахалын эсрэг вакцинд хамрагдсан уу

Хэвлэх PDF

Онцгой байдлын салбар, эрүүл мэнд, хил, гаалийн байгууллагын  ажилтнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, жирэмсэн эхчүүд, амьсгалын замын архаг үрэвсэлтэй хүмүүс гэх мэт эрсдэлт бүлгийн иргэдийг томуугийн цартахалын эсрэг вакцинд хамруулах ажил орон даяар үргэлжилж байна.

Уг вакцин нь Канад Улсын “Глаксо Смит Клайн” /GSK/ нэртэй вакцины үйлдвэрт үйлдвэрлэсэн найрлагандаа томуугийн идэвхигүйжүүлсэн вирусыг агуулсан вакцин юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 15, Баасан гариг, 09:07 Дэлгэрэнгүй...
 

Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит танхим байгууллаа

Хэвлэх PDF

       Хурандаа генерал Сандивын Равдан нь одоогийн Онцгой байдлын ерөнхий газрын эх үндэс суурь болсон Иргэний хамгаалалтын байгууллагыг үүсгэн хөгжүүлж бэхжүүлэх, түүний байнгын бэлэн байдлыг хангуулах, мэргэжлийн боловсон хүчнээр хангаж дадлагажуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, Монгол Улсын төр, нийгэм, цэргийн  салбарт нөр их хүч хөдөлмөрөө зориулсан  нэрт зүтгэлтэн байсан.   Энэ нь ч түүний нэрэмжит үзэсгэлэнгийн танхимын үнэт ховор түүхэн зургуудаас харахад бэлээхэн харагдаж байв.

Дэлгэрэнгүй...
 

Эмч ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлав

Хэвлэх PDF

Улсын Онцгой комиссоос гаргасан малчдад туслах уриалгын хүрээнд  төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хамт олноос эхний хандив тусламжууд цугларч байна.

Улсын клиникийн төв эмнэлгийн эмч ажилчдын нэг өдрийн цалин болох 3.3 сая төгрөг болон 840 гаруй мянган төгрөгийн үнэ бүхий 300 кг хлорын шохойг  тус эмнэлгийн дарга хүний гавьяат эмч, доктор, профессор Л.Жамбалжав ОБЕГ-ын дарга тэргүүн комиссар Ц.Амгаланбаярт хүлээлгэн өглөө.

IMG_3797-ok

Малчин хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө халуун сэтгэлийн илэрхийлэл болгон өгч буй энэхүү тусламжаас гадна тус эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч ажилтнуудыг нөхцөл байдал хүндэрсэн аймаг, орон нутагт тодорхой хугацаагаар ажиллуулахад бэлэн байгаагаа ч тус эмнэлгийн удирдлага илэрхийлж байлаа.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 13, Лхагва гариг, 09:05
 


Хуудас 9 -с 14

Хэрэгцээт холбоосууд

president.mn
Монгол улсын Ерөнхийлөгчийн вэб сайт
pmis.gov.mn
Төрийн байгууллагуудын вэб сайтуудыг энэ хуудаснаас олж үзэх боломжтой.
owc.org.mn
Монгол улсын төрийн бус байгууллагуудын онлайн мэдээллийн сүлжээ
parl.gov.mn
Монгол улсын Их хурлын вэб сайт
legalinfo.mn
Монгол Улсын Хууль, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

Санал асуулга

Та Онцгой байдлын албанд ажилладаг уу?
 

Холбогдсон

Манайд 2 зочид онлайн
IMG_0449.jpg