Иргэн та галын аюулгүй орчинд амьдрахын тулд юуг анхаарах вэ
2010 оны 1-р сарын 12, Мягмар гариг, 10:03
Б.Дуламсүрэн
- Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйл, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийг судлан хэрэгжүүлэх
- Таны гэрт хүрэлцэн очих шуурхай албаны болон үйлчилгээний автомашины зам, гарц чөлөөтэй байх
- Гэр, барилга орон сууцны цахилгааны аюулгүй байдал хангагдсан эсэхийг мэргэжлийн байгууллагад хандан шалгуулж аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авах
- Зориулалтын бус халаалтын хэрэгсэл болон эвдрэл гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахаас зайлсхийх
- Шатамхай шингэрүүлсэн хий, шингэнээр ажилладаг ахуйн тоног төхөөрөмжийн аюулгүйн зай хэмжээ, техникийн шаардлагыг заавал мэдэж, аюулгүй байдал хангагдсан нөхцөлд ашиглах
- Ердийн галлагааны пийшэн зуухны аюулгүй байдлыг хангуулахад доорхи зүйлсийг анхаарах
Үүнд:
- Яндангийн залгаасыг зөв хийж гэр, байшингийн дээврийн гадаргуугаас 0.8 метрээс дээш өндөрт ил гаргах
- Пийшэн, зуухны их биеийг зай завсар, эвдрэл гэмтэлгүй байлгах
- Пийшэн, зуухны амны өмнө 50х70 см-ийн харьцаатай төмөр хамгаалалт хийх
- Галлагаанд хэрэглэх түлшийг зөв сонгон пийшэн, зуухны ойр орчимд шатах материал байрлуулахгүй байх
- Хатуу түлшээр галлах зориулалтын пийшэн, зууханд шатамхай хий, шингэн /бензин, керосин, төрөл бүрийн тос гэх мэт/-ийг ашиглахгүй байх.
7. Халаалтын шугам хоолой хөлдсөн тохиолдолд ил гал, паяльник ашиглахгүйгээр усны уур, халаасан элсээр боож гэсгээх
8. Цогтой үнс нурмаа ил задгай асгахгүйгээр тагтай төмөр саванд хийж хөргөсний дараа бусад хуурай хог, хаягдалтай нийлүүлж хогийн цэгт асгах
9. Гэр орондоо 3 л-ээс дээш хэмжээтэй шатамхай шингэлэг, хий хадгалахгүй байх
10. Эвдрэл гэмтэлтэй автомашин, өөрөө явагч механизмд гэр орныхоо ойролцоо засвар үйлчилгээ хийхгүйгээр зориулалтын авто засварын үйлчилгээний газруудад хандах
11. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожлон орхихгүй байх
12. Тамхи, шүдэнз, лаа дэнгийн галаа бүрэн унтрааж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
ГАЛ ТҮЙМЭР ГАРСАН ТОХИОЛДОЛД 101 ДУГААРЫН УТСАНД ЯАРАЛТАЙ МЭДЭГДЭЖ ТУСЛАМЖ АВНА УУ.
Онцгой байдлын алба 2009 оны үйл ажиллагааны дүнгийн хурлаа хийж оны шилдгүүдээ тодрууллаа
2009 оны 12-р сарын 29, Мягмар гариг, 12:03
Б.Дуламсүрэн
Монгол Улсын Шадар сайдын 2009 оны 99 дүгээр тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр 5, “Онц гал сөнөөгч” тэмдгээр 6, Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр 12, “Баярын бичиг”-ээр 23, “Сайшаалын үнэмлэх”-ээр 66 алба хаагч, Сангийн яамны “Тэргүүний ажилтан” тэмдгээр 1, “Жуух бичиг-ээр 2 албан хаагч шагнагдлаа.
Нэг. Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан тэмдэг”-ээр
Онцгой байдлын ерөнхий газрын Тамгын газрын Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга дээд ахмад Раднаабазарын Батмэнд, Дундговь аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга шадар ахмад Сүрэнгийн Буджав, Булган аймаг Улсын нөөцийн салбарын дарга шадар ахмад Батмөнхийн Дагий, нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга дээд ахмад Адъяагийн Дугардорж, нийслэлийн Онцгой байдлын газрын үнэт цаас, аж ахуйн нярав дээд түрүүч Дашдаваагийн Чулуунхүү нар шагнагдсан юм.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 04, Даваа гариг, 16:24
Дэлгэрэнгүй...
|
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА 2009 ОНД ЮУ ХИЙВ, 2010 ОНД ЯМАР ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЭВ
2010 оны 1-р сарын 07, Пүрэв гариг, 09:53
Б.Дуламсүрэн
- Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 07 өдрийн 01 дүгээр тогтоолоор Онцгой байдлын алба анх байгуулагдсан өдөр -
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2009 онд Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг удирдлага болгон гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулан ажиллав. Тус байгууллага 2009 онд:
1. Бүх шатны дарга нарын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх
2. Албан хаагч бүр эрхэлсэн ажилдаа эзэн болж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх
3. Сахилга дэг журам, ёс зүйг дээдлэн ажиллах зорилтуудыг дэвшүүлснийг бүрэн хэрэгжүүлж ажиллалаа.
2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцаж үнэлэлт, дүгнэлт өгч, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд болон УИХ-ын зарим гишүүд Онцгой байдлын албаны үйл ажиллагаатай танилцаж, бодлогын чанартай зөвлөмж, үүрэг даалгавар өгснийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 07, Пүрэв гариг, 10:44
Дэлгэрэнгүй...
Орон нутгийн мэргэжилтнүүд сэтгүүлчидтэй багаар ажиллалаа
2009 оны 12-р сарын 28, Даваа гариг, 15:21
Б.Дуламсүрэн
Онцгой байдлын ерөнхий газар, “Шувууны томуу, хүний томуугийн цар тахалтай тэмцэх, сайжруулах” төсөлтэй хамтран зохион байгуулсан “Орон нутгийн мэдээлэл холбоо, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Гамшиг болон эрсдлийн үеийн харилцаа холбоо” сэдэвт сургалтыг 2009 оны 12 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд “Их тэнгэр” цогцолборт амжилттай зохион байгууллаа. 

Аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн мэдээлэл холбоо, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хамтын ажиллагааг сайжруулах, гамшгийн үеийн хэвлэлийн төлөөлөгч гэж хэн бэ, түүний ажил үүргийн талаар ойлголт өгөх, шувууны томуу, хүний томуугийн цартахлын ерөнхий ойлголттой болгох, томуугийн А хүрээний /H1N1/ вирүсийн халдварын өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх, аливаа гамшиг, ослын үед эдгээр мэргэжилтэн, ажилтнууд хэрхэн хамтран ажиллах, тэдний үүрэг, хариуцлага, баримтлах ёс зүйг мөн гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, мэдлэгийг дээшлүүлэхэд сургалтын зорилго оршсон.
Дэлгэрэнгүй...
|