Онцгой Байдлын Ерөнхий газар

  • Үсгийн хэмжээ томруулах
  • Үндсэн үсгийн хэмжээ
  • Үсгийн хэмжээ багасгах
Нүүр Мэдээ мэдээлэл “Мөрдэстэй хатан” Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан болов

“Мөрдэстэй хатан” Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан болов

Хэвлэх PDF

Зэвсэгт хүчний жанжин штаб, “Бэр цэцэг” холбооноос хамтран зохион байгуулсан “Мөрдөстэй хатад” реалити шоунд Онцгой байдлын ерөнхий газар, Дотоодын цэрэг, Цагдаагийн ерөнхий газар, ЗХЖШ, ХХЕГ, ШШГЕГ-ыг төлөөлсөн бүсгүйчүүд авьяас, мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхийн зэрэгцээ байгууллага бүрийнхээ үйл ажиллагаа, онцлогийг сурталчлан оролцсон юм.

IMG_0158_ok IMG_0172_ok

“Мөрдөстэй хатад” реалити шоуны төгсгөлийн цэнгүүн өчигдөр “АСА” циркт болж дүнгээ гаргалаа.

Уг реалити шоуны “Шилдгийн шилдэг эмэгтэй”-гээр Хил хамгаалах ерөнхий газрыг төлөөлөн оролцсон Ц.Мөнхжаргал тодорсон бол Онцгой байдлын ерөнхий газрын Холбоо мэдээлэл, технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн тэргүүн ахмад С.Амгалан хоёрдугаар байр эзлэн “Оюунлаг бүсгүй”-гээр шалгарлаа.

Цэнгүүний үеэр ОБЕГ-ын дарга тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр уг реалити шоунд амжилттай оролцсон тэргүүн ахмад С.Амгаланг “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг, 3 сарын үндсэн цалингаар шагнаж урамшуулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн юм.

“Мөрдөстэй хатад” реалити шоу 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн “NTV” телевизээр цувралаар  цацагдана.

“Оюунлаг бүсгүйгээр” шалгарсан тэргүүн ахмад С.Амгаландаа Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж ажлын амжилт хүсье.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 10, Даваа гариг, 16:12