ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн хязгаарын аврагч бэлтгэх төвд суралцаж байсан Ховд аймгийн Онцгой байдлын газрын химичин-аврагч шадар түрүүч Ц.Баярхүү, Сэлэнгэ аймгийн ОБХ-ийн усчин-аврагч дээд түрүүч Т.Сүхбаатар, Өмнөговь аймгийн ОБХ-ийн аврагч-гал сөнөөгч Д.Наранбаяр, Архангай аймгийн ОБХ-ийн жолооч-аврагч дээд түрүүч Д.Идэрзориг нар 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн орой Байгаль далайн эрэг дээр амралтын цагаа өнгөрөөн явж байжээ.
Гэтэл анар мөрний эхэнд эргээс 40 орчим метрийн зайтай газраас 50 орчим насны орос эр “авраарай, туслаарай” гэж тусламж эрэн хашгирчээ.
Аврал эрсэн орос эр ганцаараа байсан бөгөөд моторт завь руу нь ус дүүрээд завины ихэнх хэсэг, өөрөө цээж хүртлээ усанд автсан байжээ.
Монголын аврагч 4 залуу ус руу орж сэлж очин 5 орчим метр гүнээс түүнийг гарган амийг нь аварч, дараа нь олсоор завийг нь оосорлон татаж гаргасан байна.



