Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярыг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад цол олгох, шагнах ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэ өдөр Онцгой байдлын албаны цолоор 124 албан хаагч энгэрээ мялааж, офицерийн бүрэлдэхүүнд орсон албан хаагчид ч цөөнгүй байлаа.
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан тэмдгээр-5, “Онц гал сөнөөгч” тэмдгээр 8 алба хаагч шагнагдсан бол ОБЕГ-ын Жуух бичгээр-9, Баярын бичгээр- 11, Сайшаалын үнэмлэхээр -52 албан хаагч шагнагдав.


Энэ үеэр Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй 126 албан хаагч “Онцгой байдлын албаны төлөө” тэмдгийг гардлаа.
Мөн ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах нэгжийн аврагч дээд түрүүч Д.Баярмагнай Монгол Улсын Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл” шагналыг хүртлээ.
Шагнагдсан албан хаагчиддаа баяр х¿ргэж аæлын амжилт х¿ñüå.




