Онцгой Байдлын Ерөнхий газар

  • Үсгийн хэмжээ томруулах
  • Үндсэн үсгийн хэмжээ
  • Үсгийн хэмжээ багасгах
Нүүр Бидний тухай

Танилцуулга

Хэвлэх PDF
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2004 оны 01 дvгээр сарын 07-ны єдрийн 1 дvгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах ерєнхий газар байгуулагдсан.
Засгийн газрын 2005 оны 03 дугаар сарын 09-ний єдрийн 48 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах ерєнхий газрыг Онцгой байдлын ерєнхий газар болгон єєрчилсєн.

"Гамшгаас хамгаалах тухай" хуулиар Онцгой байдлын ерєнхий газар нь гамшгаас хамгаалах тєрийн бодлого, гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомжийг хэрэгжvvлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар хангах чиг vvрэгтэй.
Бvтэц, зохион байгуулалт:
Онцгой байдлын ерєнхий газар нь дарга 1, дэд дарга 2, зохион байгуулалтын бvтцийн 16 нэгж, 91 ажилтны орон тоотойгоор vйл ажиллагаа явуулж байна.

nema-structure

ОНЦГОЙ БАЙДЛЫН
АЛБАНЫ VVСЭЛ ХЄГЖИЛ

Гал ус, ган зудын аюулын єєдєєс сєрєн зогсч, улс орны тогтвортой хєгжил, ард иргэдийнхээ аюулгvй байдлын тєлєє тэмцдэг хvмvvнлэг, энэрэнгvй ариун vйлсийн эзэд бол Онцгой байдлын албаныхан.
Хvн амыг хамгаалах, улс, ардын аж ахуйн тогтвортой ажиллагааг хангах, дайсны цємийн болон бусад цохилтод єртсєн хот, обьектууд, цацраг идэвхт хордуулалт, vерийн аюул бvхий бvсэд аврах, сэргээн босгох ажил явуулах vvрэгтэй Иргэний хамгаалалтын газар, гал унтраах, урьдчилан сэргийлэх, гал тvймрийн улсын хяналтыг орон даяар хэрэгжvvлэх, гал тvймрийн туршилт шинжилгээ хийх vvрэгтэй Гал тvймэртэй тэмцэх газар болон улсын нєєцийг тогтоосон нэр тєрєл, чанарын тvвшин, тоо, хэмжээнд нь хvргэж, бэлэн байлгах vvрэгтэй Улсын нєєцийн газар-ыг нэгтгэн 2004 оны 01 дvгээр сарын 07-ны єдєр  Онцгой байдлын алба байгуулагдсан.
Ийнхvv Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн гамшгаас хамгаалах vндэсний хэмжээний Онцгой байдлын албаны   тулгын гурван чулуу нь 40-80 гаруй жилийн тvvхтэй Иргэний хамгаалалтын газар, Гал тvймэртэй тэмцэх газар, Улсын нєєцийн газар юм.
Байгууллагын товч тvvхээс
Нэг. Иргэний хамгаалалтын газар
Монгол Улсад анх Батлан хамгалах, Хєдєлмєр нйигэмлэгийн бvтцэд 1964 онд хvн амыг хамгаалах, улс, ардын аж ахуйн тогтвортой ажиллагааг хангах, дайсны цємийн болон бусад цохилтод єртсєн хот, обьектууд, цацраг идэвхит хордуулалт, vерийн аюул бvхий бvсэд аврах, сэргээн босгох ажил явуулах зорилгоор тайван цагт буюу дайны vед зохион байгуулж явуулдаг улс нийтийн чанартай батлан хамгаалах арга хэмжээ авч явуулах vvрэг бvхий иргэний хамгаалалтын алба vvсэн байгуулагджээ.
Хоёр. Гал тvймэртэй тэмцэх газар
Тєр засгийг vvсгэн байгуулагчдын нэг жанжин Д.Сvхбаатарын санаачлагаар 1922 оны 1 дvгээр сарын 13-ны єдрийн Ардын засгийн 35 дугаар хуралдаанаар гал унтраах, урьдчилан сэргийлэх, гал тvймрийн улсын хяналтыг орон даяар хэрэгжvvлэх, гал тvймрийн туршилт шинжилгээ хийх vvрэг бvхий Гал тйvмэртэй тэмцэх байгууллагыг байгуулах шийдвэр анх гарчээ.
Гурав. Улсын нєєцийн газар
Улс орны хэмжээнд болон аймаг, суманд хvн, мал, амьтны гоц халдварт євчин дэгдэх, vйлдвэрлэлийн томоохон осол, гал тvймэр гарах, ган, зуд, vер, газар хєдлєлт зэрэг болзошгvй гэнэтийн аюул, байгалийн гамшиг, эдийн засгийн бэрхшээл, бусад ноцтой хvндрэл тохиолдсон нєхцєлд хэрэглэх зориулалттай барааны улсын нєєцийг тогтоосон нэр тєрєл, чанарын тvвшин, тоо, хэмжээнд нь хvргэж, бэлэн байлгах vvрэг бvхий Улсын нєєцийн газрыг 1965 онд Сайд нарын Зєвлєлийн 244 дvгээр тогтоолоор хуучнаар Худалдаа бэлтгэлийн яамны харьяа бєєний бараа баазыг тvшиглvvлж буй болгожээ.
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 7-р сарын 20, Даваа гариг, 10:30  

Хэрэгцээт холбоосууд

president.mn
Монгол улсын Ерөнхийлөгчийн вэб сайт
pmis.gov.mn
Төрийн байгууллагуудын вэб сайтуудыг энэ хуудаснаас олж үзэх боломжтой.
owc.org.mn
Монгол улсын төрийн бус байгууллагуудын онлайн мэдээллийн сүлжээ
parl.gov.mn
Монгол улсын Их хурлын вэб сайт
legalinfo.mn
Монгол Улсын Хууль, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

Санал асуулга

Та Онцгой байдлын албанд ажилладаг уу?
 

Холбогдсон

Манайд 4 зочид онлайн
DSCF0553.JPG