Онцгой Байдлын Ерөнхий газар

  • Үсгийн хэмжээ томруулах
  • Үндсэн үсгийн хэмжээ
  • Үсгийн хэмжээ багасгах
Нүүр Ахмадын үг, сургааль

Эрүүл биетэй, Тунгалаг ухаантай, сайхан сэтгэлтэй шударга ажиллаж амьдарцгаая

Хэвлэх PDF
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны 10 дугаар сарын 02-нд Улсын Их Хурлын намрын чуулганы нээлт дээр төр улсын тэргүүнүүд болон иргэддээ хандаж хэлсэн үгэндээ одоо бол үзэгдэл тойрч маргах цаг биш, үйлдэл шийдэл хэрэгтэй байна. Ерөнхийдөө байдал хяналтаас гарч эхэлж байна үүнийг өргөн олон санал нэгтэй хэлж зөвшөөрч байна.
  • Орших, эс оршихуй холбогдон боссон амаргүй сорилт болоод байна. Энэ чиглэлд бид алхам хийх цаг үе нь болсон бүгдээрээ ойлголтоо нэгтгэж шийдлээ хяналтаа гаргаж, түүнийгээ тууштай хэрэгжүүлэх л нэн чухал байна.
  • Төрийн бүх шатны албан хаагчдад иргэн, байгаль хоёроо эн тэнцүү бодож шударга хяналттай ажиллаж хамгаалцгаая гэж Улсын Их Хурлын гишүүд, яам, тусгай газруудын сайд дарга, аймаг нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон иргэн бид бүхэнд хэлж үүрэг даалгавар өгснийг бүгдээрээ мэдэж сайн хүлээж авч ажил хэрэг болгож эхлэж байна.
  • Иймд төр, ард түмний бодлого, хяналтыг өөр өөрсдийн ухаан зарж тодорхой болгох үүрэг бид бүхэнд ноогдож байна. Өнөөдөр хариуцлага, шударга ёс, хяналт хаалганы цаана байна. Энэ хаалгыг онгойлгох таарч тохирсон түлхүүр нь өргөн олонд өөр, өөр аргатай байна. Хүн бүрт засаж залруулах түлхүүр оюун ухаан арга зам байна.
  • Тодруулбал: Монгол Улсын үндсэн хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсад төр засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна, Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгон байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ хэмээн тунхаглаж дээрх эрхийг батлагаажуулсныг бид бүгд мэдэхийн сайнаар мэдэж байна мэдсэнээ ажил хэрэг болгох сэтгэл зүтгэл, эр зориг дутаж, зарим хэсэг нь мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг, дуулсан ч дуулаагүй юм шиг ус балгасан мэт чимээгүй байна. Энэ бол зөвхөн өөрийгөө бодсон ард иргэдээ бодоогүй явуургүй амин ч үзэл юм.
  • Монголчууд бид тэр тусмаа юм үзэж нүд тайлж хашир суусан ахмад буурлууд, хүүхэд, залуучууд, сурган хүмүүжүүлэгчид эцэг эх, сурагч багш, оюутан, эрдэмтэн судлаач, ядуу баян, малчин, ажилчин, дарга, цэрэг ялгалгүй санаа зовж өдөр тутмын ажил амьдралын хэв маягтаа хүртэл хяналт тавьж өөрчлөлт шударга ёс оруулахгүй бол байдал дээрдэхгүй нь ойлгомжтой, улам ч дордож магадгүй болоод байна. Ийм байдал удаан үргэлжилбэл улс орон хөгжих нь бүү хэл мөхөж магадгүй байна.
  • Энэ чиглэлд идэвхтэй санал санаачлага гаргаж ажиллахыг амьдралын гүнээс урган гарч бидэнд цаг алдалгүй өөрчлөхийг шаардаж байна. Мэдээж бидний сэтгэн бодох үйл ажиллагааны үр дүнд бидний амьжиргаа амьдрах орчин сайжирч улс орны мааны бодлого ч бид бүгдийн төлөө үйлчилнэ гэдэг нь хөдлөшгүй бодит үнэн зүйл юм.
  • Монгол хүнд байгалиас заяасан онцлог чанарууд байдаг. Энэ чанараа нээж цэвэр ариун өөрийн ухаан, хөдөлмөрөөрөө өөрийн аж төрөх амьдрал, гэр ахуйгаа цэцэглүүлэх, улс орноо хөгжөөх шаардлага урган гарч өнөөдөр улам их тодорч байна.
  • Өөдлөх хүн санах сэрэх, уруудах хүн унтах идэх гэсэн оньч мэргэн сургаалыг үе үеийн ахмадууд маань хэлж сургасаар өнөөг хүрч ирсэн байна. Үүнийг эргэцүүлэн бодохыг өнөөгийн нийгмийн амьдрал бид бүгдээс шаардаж мэдрүүлж байна. Бүгдээрээ ухаарцгаая.
  • Бид чинь бие биенийхээ улыг шагайж алдааг нь харж шүүмжлэж сурсан байна. Энэ бол Монгол жудагт нийцэхгүй харин сайн талыг нь олж харж цуглуулж далд дэмжиж бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ санаачлагатай ажиллаж байж, айл өрх ч, улс орон ч хөгжлийн дээд түвшинд хүрдэг жам хуультайг өвөг дээдэс маань өөрсдийн оюун ухаан, хөдөлмөрөөрөө бид бүхэнд харуулж сайхан түүхээ бид бүхэнд үлдээснийг хэн хүнгүй сайн ухаарч мэдэхийн сайнаар мэдэж байгаа.
  • Иргэн төвтэй бодлого, байгальд ээлтэй хөгжил, өрсөлдөх чадвартай монгол гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон хэлсэн билээ. Энэ бол хүн, байгаль хоёр хүйн холбоотой гэж үе үеийн түүх шаштирт байдаг зүйл. Байгалиа хамгаалах нь хүн ардаа хамгаалж байгаа онцгой ач холбогдолтойг сануулж бид бүхэнд хэлж байна.
  • Эзэн Чингисийн хөх толбот монгол хүнд байгалиас заяасан онцгой чанарууд байдаг. Монголын байгальд ховорхон заяамаар тийм амьдарлаг шинжүүд байдаг. Энэ бол дэлхийд  хаана ч байхгүй содон зүйлүүд юм. Ийм ч учраас Монголыг судлахаар, монголын цэвэр агаараар амьсгалах, монголын цэвэр усаар ундаалахаар монголын унаган төрхөө алдаагүй байгалийг үзэхээр олон улсын аялал жуулчлал, эрдэмтэд өрсөлдөж байна. Энэ бол манай өвөг дээдэс маань ямар их сод ухаантай хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалж бид бүхэнд хүлээлгэж өгсний түүхэн баримт юм.
  • Монголын байгаль, монгол хүн хоёр хоёулаа энэ дэлхийд өрсөлдөх чадвартайгаа иймэрхүү олон талаар нотлож батлаж харуулсаар байна.
  • Монгол хүн яаж суралцаж ажиллаж амьдарч байгаагаар Монгол төрийн маань бодлого ажил дэлхийд үнэлэгдэнэ гэдгийг бид бүхэн ухаарч, хариуцлагатай, хяналттай, шударга суралцаж ажиллах шаардлага урган гарч байна.
  • Монгол хүний аюулгүй байдал бол монгол улсын аюулгүй байдалтай бүх талаараа хувийн холбоотой иймээс ч үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэ орчин нөхцөлд нийцүүлэн бүхэлд нь шинэчлэх түүний дагуу яаралтай арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон хэлсэнд өргөн олон сайшаан хүлээн авч шударга, хяналттай, хариуцлагатай ажиллахаа амлаж хэлж байна.
  • Монгол Улс гаднаасаа эзлэгдэж биш дотроосоо элэгдэж ялзарсан тухай нэг бус удаа дурдаж хэлж байна. Тос дотроосоо өтвөл аюултай гэсэн сургаал ч байдаг. Бид бүхэн үүнээс санаа авч хүн бүр өөр өөрийгөө олж харж малчин, ажилчин дарга , цэрэг, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, сурагч, оюутан бүр өөрт оршин байгаа алдаагаа засж залруулж эх орон ч үзлээр ажиллаж иргэний боловсрол хүмүүжлийг шинэ шатанд гаргаж ирээдүй, маргаашаа дүгнэж  бодож ажиллах сурах шаардлага бид бүгдийн амьдралын гүнээс урган гарч байна
  • Авлига, хээл хахуул, хүнд суртал, хяналт суларснаас үүдэлтэй шударга бус үйл явдал Монгол Улсад байгаа эсэх тухай монголд хэн ч маргахаа байж, энэ байдал улам даамжирч хамрах хүрээ нь өргөс ч, учруулах хохирол нь шат шатандаа нэмэгдэж байгааг дээрээ ч, дороо ч бүгд хүлээн зөвшөөрцгөөж байна.
  • Бидний амьдарч байгаа өнөөгийн нийгэмд бухамдал, үл итгэх байдал нүүрлээд байна. Энэ бол иргэн бид бүхний хүлээх ёстой засаж залруулах ёстой монгол хүний гүн ухаанаар бодож дүгнэх цаг үе нь болсон байна.
  • Төр улсынхаа хууль эрхийн актуудыг уншиж судалж ажил хэрэг болгох санаачлага дутаж байна. Бүхнийг өөрөөсөө холдуулж бусад руу төр улс руу түлхэж хэвшсэн байна. Энэ алдаагаа эргэцүүлэн бодож иргэний үүргээ товойлгон гаргаж харуулж ажиллаж амьдарч сурцгаая гэж хэлэх байна.
  • Боловсрол бүх шатандаа нийгмийн амин чухал салбаруудын адил шударга ёсны үлгэр дуурайл ардчилсан хэм хэмжээний загвар байх учиртай ганцхан энэ шийдлийг хийх бидний эр зориг, эрэл хайгуул, хэлцэл зохицол дутагдалтай байна. Тунгалаг биш шударга биш бас хариуцлага муутай хүмүүс олширч байна.
  • Социалист нийгэм тогтоосон эхний үеийн түүх сөхөж дурдвал: Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт амьдарч байсан Жалханз Хутагт Дамдинбазар гуайг төр улсад тогтвор бий болгуулахаар энэ өргөн олонд нэр хүндтэй хүнийг Монгол  Улсын Ерөнхий сайдаар томилсон байна.
  • Жалханз Хутагт Дамдинбазар богино хугацаанд ажилласан боловч иргэний боловсрол, эх орон ч тууштай бодлогыг бий болгож чадсан тухай түүхэнд онцлон тэмдэглэж үлдээсэн байна.
  • Тэр үеийн ноёд түшмэлүүдэд та бүгд эх орон ч тууштай бодлогыг ажил хэрэг болгохын оронд өөрсдийнхөө эрх ямба, авгай хүүхэн зэргүүдийг бодож байна.
  • Энэ бол ард иргэдийг төр, шашинд итгэх итгэлийг мохоох ноцтой алдаа болж байна гэж хурц хэлдэг учир аймаг, хошууны ноёд Жалхант хутагтын өрөөнд нь орж уулзахаасаа их айж эмээж байсныг настан буурлууд тодорхой ярьж үнэн үгнээс дээдсүүд ингэж айдаг нь жам хууль юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэн үгийг уудлан гаргаж хэлж олон дарга нарыг айлгах шиг боллоо гэсэн яриа түгсэн байна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын намрын чуулганы  нээлт дээр ийм хэлбэрийн Монгол улсад оршиж нүүрлэж байгаа бүх дутагдлыг үнэнээр нь уудлан дэлгэж тавьлаа одоо л учираа олох нь байна Монголын буян арвин гэж өргөн олон сайшаан хүлээн авч байгаа нь урамтай байна.
  • Шударга ёс, хариуцлага хяналт гудамжинд өрнөж, шударга бус үйл явдал  төрийн албан тасалгаанд хорогдож байна гэдэг нь үнэн зүйл, бие биенийхээ алдааг нүүрэн дээр нь ил тод хэлж засахын оронд хов зөөж амиа аргалдаг албан тушаалтнууд нь Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс цоцохын сайнаар цоцох шиг боллоо энэ бол зөв зүйл юм.
  • Түүх сөхөж харахад айл гэрийн эхнэрүүдийн тулга тойрсон хов гэж байснаас, эрэгтэйчүүд ийм жудаггүй үйл явдалд холбогдож байсан удаа байхгүй байна гэж ард иргэд хэлж ярьж Ерөнхийлөгчийнхөө хэлсэн энэ чухал үгнүүдийг ажил хэрэг болгох нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын аппарад болон ард  иргэд бид бүгдийн үүрэг юм гэж олон хүн ойлгож сайшаан хүлээн авсан байна.
  • Манай зарим албан тушаалтнууд сэтгэхүйн ядуурал , оюуны  хоосролд нэрвэгдээд байгааг бид бүхэн гудамжинд ярьдаг болоод удаж байна. Одоо л дэлбэрч ил тод боллоо гэсэн үг хэлж байгаа иргэн цөөн биш байна үүнийгээ л засаж залруулах нь бидний иргэний үүрэг гэж зарим нэг нь ил тод хэлж байна.
  • Бид бүгдийн мөнхийн ачтан, манлайлагч аав ээж, төр улс маань намайг ухаажихыг үзэх гэж үргэлж сэтгэлээ чилээж байдаг гэдгийг хүн бүр оюун ухаандаа тунгаан бодож чадвал энэ орчлон хорвоод сэтгэл тэнүүн сайхан амьдарч эрүүл биетэй, тунгалаг ухаантай сайхан сэтгэлтэйгээр амьдарч чадна.
  • Өглөө эртлэн босож, өдрийн сайхантай золгож өдөр бүр хүний сайхантай учирч, олны дунд од шиг гялалзаж бүхний дунд бурхан шиг шүтэгдэж, төр улсдаа үнэнч, түмэн олондоо хүндлэгдэж Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийн хэлсэн үг, өгсөн үүргийг ажил хэрэг болгоё гэж уриалж байна.
  • Төр улсынхаа хууль, эрхийн актуудыг уншиж судалж ажил хэрэг болгож сэтгэл зүрхээрээ нэгдэж шударга, үнэнчээр ажиллаж, суралцаж оршиж байгаа алдаагаа өөрийн биеээс цэвэрлэх нь чухал байна.
  • Эв санааны нэгдэл чухал байна. Бутарч нам, намаар хуваагдаж бие, биеийнхээ дутагдлыг бүртгэж, зохиомлоор гаргаж хөв зөөж буталдаг цаг үе нэгэнт үеэ өнгөрөөж дууссан.
  • Ирээдүйд, маргааш юу болохыг бид л сайн мэдэх үүрэгтэй үүнд оюун ухаанаа уралдуулж өрсөлдөж тунгаах шаардлага амьдралын гүнээс урган гарч байна.
  • Одоо юм бүхэн сайхан болно эрүүл биетэй тунгалаг ухаантай сайхан сэтгэлтэйгээр хөдөлмөрлөж, суралцаж  чадвал аз жаргал бид бүхэнд аяндаа ирнэ гэдгийг сайн ухаарч оюун ухаандаа тунгаан бодоцгоох цаг үе нь болсон байна.
  • УИХ-ын 2009 оны 10 дугаар сарын 02-ны намрын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг ахмад буурлууд, малчид, ажилчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, сурагч, оюутан, эрдэмтэн, судлаачид яам, тусгай газруудын сайд дарга нар монголын бүх иргэд уншин судлаж өөрийгөө олж харж өөрт оршиж байга алдаа дутагдлаа засаж арилгаж чадвал улс орон хөгжнө айл өрхийн амьдрал ч дээшилнэ гэдэг нь эргэлзээгүй үнэн бодит зүйл билээ.
  • Хүүхэд залуучууд, сурагч, оюутан, ирээдүйд монгол орноо хөтлөж хөгжүүлж авч явах хүмүүс монгол эх орноороо бахархах сэтгэл зүтгэлтэй болно гэж хэлэх байна.
  • Манай залуучууд сурагч, оюутнууд хойч үеийнхэн маань сайхан эх орноороо бахархаж сайхан түүхээ уншиж бас сайхан түүхийг үргэлжлүүлэн бүтээгчид болно гэдгийг дээрээ ч доороо ч та бид мэдэхийн сайнаар мэдэж байна мэдсэнээ ажил болгох шаардлага өргөн олны амьдралын гүнээс урган гарч байна.
  • Эрүүл саруул ухаанаар эргэцүүлэн бодох нь хоцорч байна. Яаравчлахыг өргөн олон шаардаж байна.

Та бүгд эрүүл биетэй тунгалаг ухаантай сайхан сэтгэлтэйгээр орчлон хорвоод өнөр өтгөн жаргалтай жавхаатай амьдарч явахыг хүсэн ерөөе.

Та бүгдийн оюун тунгалаг, аз хийморлог, буян заяа тэгш, зиндаа өндөр байх болтугай

 

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

Монгол Улсын хууль зүйн албаны тэргүүний ажилтан,

Монголын цагдаагийн албаны гавъяат ажилтан

ахмад хуульч  С.Жавзмаа